Иргэд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 12 мянган зөрчил бүртгэгджээ


Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ.

Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, цахим картыг иргэдэд мэдүүлэн хэрэглүүлж, хэвшүүлэх талаар санамж, зөвлөгөө мэдээлэл өгч буй 400 гаруй шалгагч ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, иргэдийг картаараа зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж байна.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт,  зорчигч, жолооч, карт цэнэглэх цэгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээг өдөр бүр тогтмол хөтөлж, төвийн мэдээллийн ажилтанд мэдээлж ажиллаж байна. Өнгөрсөн долоодугаар сарын нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд шалгагч нарын хяналт тавьсан мэдээгээр нийт 26.355 зорчигчийн зөрчил бүртгэгдэж үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12.922, хөлс төлөөгүй 6.195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7.178 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн зөрчил 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн  үйлчилгээний газрын улсын байцаагчид, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран зорчигч урсгал ихтэй автобус зогсоолуудад хуваарьт нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна.  2020 оны 7 дугаар сарын 01-31-ны өдрүүдэд нийт 45 автобус зогсоолууд дээр хяналт, шалгалт хийж зөрчил гаргасан 24.957 зорчигчийг тээвэрлэхээс татгалзан, 20.520 зорчигчийн карт цэнэглэлт хийж, 19.000 гаруй зорчигчдод мэдээлэл зөвлөгөө өгч санамж, товхимол тарааж ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 4 минутын өмнө
Халуун ус хязгаарлана 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12