Зөвшөөрөлгүй самар түүсэн иргэнийг торгожээ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хийж буй хяналт шалгалтаар иргэн Т.Э нь Ойн тухай хууль зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчил бүртгэгдсэн байна.

Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490,000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдууллаа гэж НМХГ-аас мэдээллээ.

2020 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө самар түүж бэлтгэх нь хориотой бөгөөд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг.

Тиймээс хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 6 минутын өмнө
Халуун ус хязгаарлана 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12