Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авжээ.

Эдгээрээс 326 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд долоон хүн гэмтсэн байна.

Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байжээ.  

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн аж. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.08-ны өдрийн 23.33 цагийн орчим Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насын хохироосон.
  • 2020.08.08-ны 17.15 цагийн орчим Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Hyundai Porter маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, гурван настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон.
  • 2020.08.08-ны 19.00 цагийн орчим Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас барсан байна. 

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан аж. 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах,жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 25 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 33 минутын өмнө
Халуун ус хязгаарлана 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12