Kобайши Хироюки: Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо.

Элчин сайд Кобайши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэндээ баяртай байдаг. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбар хөгжих асар их боломжтой орны нэг гэж би боддог. Тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл танай оронд их бий гэж харж байна. Байгалийн эрс тэс уур амьсгал, монгол ахуй, зан заншил гээд жуулчдын сэтгэлийг татах олон сайхан зүйлтэй орон. Бидний хувьд энэ чиглэлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхдээ үргэлж таатай байх болно.” гэлээ.

Д.Сарангэрэл сайд: “Япон Улсаас манай улсад үзүүлсэн тусламж дэмжлэг, байгаль орчны салбарт  оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ хэлмээр байна. Монгол улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Япон улсын хувьд аялал жуулчлалын салбарт туршлагажсан, жуулчлагчдын хамгийн их аялахыг хүсдэг орны нэг. Тиймээс бид танай орны аялал жуулчлалын салбараас туршлага судлах, сурч мэдэх хүсэлтэй. Тухайлбал, аялал жуулчлалын чанар, аюулгүй байдал, үйлчилгээ, хөтөч, аялал жуулчлалын бүтээгдэхүүн гээд олон чиглэлд та бүхнээс суралцаж, чадваржихыг эрмэлзэж байгаа. Мөн бидний зүгээс хоёр орны хамтын ажиллагаанд салбарын аль ч түвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.” гэсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 42 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 50 минутын өмнө
Халуун ус хязгаарлана 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12