​П.Бүрэнтөгс: Би Хийморио бодоод чонын зурагтай Төрийн банкны эко карт хэрэглэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг

О.Шүрэнцэцэг
2020/08/14

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмынхүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө улсын аварга цол хүртсэнд тань баяр хүргэе.

-За баярлалаа.Танай сайтыг уншиж байгаа Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Энэ жилийн наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарч эхэлсэн бэ?

-Бэлтгэл бол их сайхан байсан. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлээ базаасны үр шим нь өнөөдөр гарч байх шиг байна. Увс нуур бөхийн гал гэдэг 20 гаруй жилийн түүхтэй газар бий. Тэр газартаа бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Мөн аймшигт цар тахал гарсан энэ үед ч  хувийн бэлтгэлээ чамбай базаасны үр дүн нь энэ юм уу даа.

-Таны хувьд 2012 оны улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн байдаг. Үүнээс хойш найман жилийн дараа улсын их баяр наадамдаа дахин түрүүлсэн тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?

-Найман жилийн хугацаа гэдэг багагүй урт хугацаа. Энэ хугацаанд би бас хоёргүй сэтгэлээр зөвхөн энэ амжилтын төлөө зүтгэсний минь ач гавьяа гэж бодож байгаа.

-Баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ нутгийн бөхтэйгөө үзүүр түрүү булаалдах тэр мөч ямар байсан бэ?

-Бид хоёр энгийн амьдрал дээр бол найз нөхөд, дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Бидэнд шударга барилдах ганцхан зарчим бий. Тиймээс найзтайгаа сайхан барилдаад л түрүүлсэн дээ.

-Энэ жилийн наадамд түрүүлнэ гэсэн итгэл хэр зэрэг байв?

-Ер нь бол байсан шүү. Бэлтгэл сургуулилт ч гэсэн их таарсан байсан.

-Шинээр төрөн гарч ирж буй залуу бөхчүүдийн чадвар хэр зэрэг байна гэж та харж байна вэ?

-Бөхийн нэг үе гарч ирж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Бүх спорт дандаа үеэр явдаг. Тийм болохоор манай доод үеийн залуус хүч түрэн гарч ирж байна. Энэ жилийн наадамд ч гэсэн залуучууд сайхан өнгөлж, эхнээсээ цол авч байсан. Дүү нар их сайхан барилдаж байгаа. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ явах байх гэж найдаж байна.

-Саяхан та төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээний талаар цахим хуудсандаа мэдээлэл хийсэн байсан. Энэ талаараа тайлбар өгөөч?

-Тиймээ. Би байр, цахилгаан, гар утасны төлбөрөө Төрийн банкны интернэт банкаар төлдөг Төрийн банкны харилцагч. Мөн бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нилээн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Тэрний нэг бол Төрийн банк. Хамтарч ажиллаад хагас жилийн нүүрийг үзэж байна.

 -Гялсбанкны үйлчилгээ бусад банкны үйлчилгээнээс юугаараа давуу талтай байсан бэ? Таны хувьд?

-Бусад банкнаас илүү хялбар,ахуйн хэрэглээний бүх төлбөр тооцоог шийдэх боломжтой. Мөн эднийх залуучуудыг хүрээлэн буй орчиндоо хөрөнгө оруулалт хийлгэх үүднээс ховор амьтдын зурагтай карт гаргасан байсан. Бихийморио бодоод чонын зурагтай Төрийн банкны эко карт хэрэглэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг.


Эх сурвалж:http://olloo.mn/n/73538.html



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 8 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 16 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 18 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 19 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22