Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

О.Шүрэнцэцэг
2020/08/15

2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ.

Есдүгээр сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй сургуулиудын барилгын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэжээ.

  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд нэг ээлжиндээ 640 хүүхдийн суудалтай, 26 дугаар хороонд нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулиуд шинээр баригдаж байгаа юм. Эдгээр сургууль ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх хорооны сургуулиудын ачаалал мэдэгдэхүйц буурна.
  • Мөн Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт баригдаж буй 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын явцтай танилцлаа. Энэ бол Япон Улсын тусламжаар нийслэлд баригдаж буй дөрвөн сургуулийн нэг. Эдгээр сургууль орчин үеийн олон улсын стандартад нийцсэн эко тохижилттой төдийгүй тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургах жишиг загвар болох юм.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо сургуульгүй байсан бөгөөд тус хорооны 925, мөн 8 дугаар хорооны 455 хүүхэд Баянгол дүүргийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборт суралцдаг байжээ. Шинэ сургууль ашиглалтад орсноор 7 дугаар хорооны бүх хүүхдүүд харьяаллын дагуу хичээллэж, 46 дугаар сургуулийн ачаалал тэр хэмжээгээр буурах юм.

Эх сурвалж: БШУЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 8 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 16 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 18 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 19 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22