Оросын SARS-CoV-2 корона вирусийн эсрэг вакциныг Вьетнамын худалдан авахаар шийдээд байгаа тухай тус улсын ЭМЯ мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна. Вьетнам нь Оросоос вакцин худалдан авах хэдий ч өөрсдөө вакцин боловсруулах ажлаа үргэлжлүүлэн хийх болно гэдгээ онцолсон юм байна. Одоогоор энэ улсад COVID-19 –ийн халдвар авсан 911 тохиолдол бүртгэгдсэн эдгээрээ 21 нь өвчний улмаас нас барсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна