Нэгэнтээ М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бүрэн тодорхой болсон тул спикерийн суудалд суух дараагийн эрхмийн нэр анхаарал татаж буй. Үнэндээ бол Ц.Нямдоржийг спикер болох гэж байгаа гэх бор шувуу дээрээс ниссэн. Сая тэгээд Ц.Нямдорж М.Энхболдынхоо духан дээр үнсэж байгаад л, Ц.Нямдорж байна гэж бодоод түүнийг маань дэмжээрэй энэ тэр гээд байгаагийн цаана тохироо, ойлголцол хэдийнэ тодорхой болсон биз ээ. За тэгээд үүнээс гадна яригдаж буй бас нэг асуудал бол Ж.Эрдэнэбатын оронд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болно гэх таамаглал юм. Явж явж МАНАН татуулсан том нөхдүүдийн энэ удаагийн тохироо ийм гэх. Гэхдээ тэгээд харж л байя. Улстөр хүссэн хүсээгүй халж байна.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна