Нурсултан Назарбаевын зээ Лондонд учир битүүлгээр нас баржээ

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач Айсултан Назарбаев Лондон хотноо учир битүүлгээр нас барсан тухай “Deutsche welle” мэдээлжээ. Зарим хэвлэлүүд 30 настай Айсултаны зүрх нь гэнэт зогссон учир нас барсан гэж мэдээлсэн байна.

Айсултан нь Нурсултан Назарбаевын том охин Даригагийн охин. Түүний эцэг Рахат Алиев нь цагтаа Казахстаны Дотоод хэргийн яамны орлогч сайд хүртэл дэвшиж яваад авлагын хэрэгт буруутгагдан Австри руу дүрвэсэн ч 2015 онд Вена хотын шоронд амиа егүүтгэсэн аж. Айсултан нь 2017 онд Казахстаны хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байгаад Англи руу гарч, тэнд байнгаа амьдрах болсон. Мөн 2019 онд Лондонд цагдаа руу дайрсан хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан байна. Түүнчлэн шүүхээс түүнд мансууруулах бодисын хамаарлаас гарах эмчилгээ хийлгэхийг үүрэгдсэн байжээ.

Айсултан нь 2020 оны хоёрдугаар сард “Гэр бүлийн зүгээс дарамт шахалт ирж байна” гэсэн шалтгаанаар Их Британийн Засгийн газар хандан улс төрийн орогнол олгохыг хүссэн нь ихээхэн дуулиан тарьсан. Тэрээр “Facebook” хуудсаараа дамжуулан Орос ба Казахстаны Засгийн газрууд хоорондын өргөн хүрээтэй авлига ба Казахстаны ард түмнээс хулгайлсан олон тэрбум долларын тухай мэдээлэл байгаа тухай мэдэгдэж дуулиан тарьж байсан. Түүний мэдээлснээр бол Оросын “Газпром” нь Казахстаны шатдаг хийг худалдаж авдаг гэрээ байдаг, тэр гэрээнд дамжуулах хоолой тавьдаг гэж нэр заагдсан байгаа компанийн нэр дээр жил болгон 1,5 тэрбум долларын ашиг цуглуулдаг гэсэн.

Энэ мөнгийг Сингапурын банканд хураагаад Оросын удирдлагууд ба “Газпром”-ын удирдлага хувааж авдаг. Тэндээс үлдсэн 700 сая долларыг нь Тимур Кулибаев  ба Айсултаны хадам эцэг асан Кайрат Боранбаев гэдэг хоёр хүн хувааж авдаг гэж мэдээлсэн. Ингээд зогсохгүй түүний эх Дарига нь шинэ нөхөр Кайрат Шарипбаевын хамтаар энэ гэрээгээр орж ирж байгаа мөнгийг гартаа оруулахыг санаархаж, Нурсултан Назарбаевыг зээ Айсултаных нь эсрэг турхирч эхэлжээ.

Ингээд зогсохгүй Айсултан нь “Facebook”-ээрээ дамжуулан бүр ч дуулиантай бас нэг мэдэгдэл хийгээд байсан. Тэрээр өөрийгөө Нурсултан Назарбаевын зээ бус харин төрсөн хүү нь гэж мэдэгдсэн юм. Тэрээр эцэг гэгдэж байсан Рахат Алиевын хувийн архивыг судалж байгаад өөрийгөө Нурсултаны төрсөн хүү гэдгээ олж мэдсэн гэсэн. Мөн үнэнийг олж мэдсэн тул эцэг нэр зүүж явсан Рахат Алиевыг хөнөөсөнтэй адилаар өөрийг нь алж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Рахат Алиев нь 2015 оны хоёрдугаар сард авлигын хэргээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөс хэдхэн цагийн өмнө шоронгийн өрөөнөөс өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон. Түүнийг Казахстанд нь мафийн бүлэглэл байгуулсан, төрийн эргэлт хийхийн санаархсан, хүний амь хөнөөсөн гэх мэт хүнд хэрэгт буруутган 40 жил хорих ял эчнээгээр оноосон байсан. Гэвч Австри нь Казахстан дах хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал тааруу гэдэг үндэслэлээр Рахат Алиевыг Казахстаны хуулийн байгууллагад шилжүүлэх өгөхөөс татгалзаад байсан аж.

Айсултаны эх Дарига Назарбаева нь 2019 оны гуравдугаар сараас Казахстаны сенатын тэргүүлэгчийн ажлыг хийж байсан ч шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь 2020 оны тавдугаар сард албан тушаалаас нь буулгасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 17 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 19 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22