Б.Жавхлан: УИХ-ын гишүүд зардлаасаа 323 сая танаж, тендер нь зарлагдаагүй 523 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг царцаана

О.Шүрэнцэцэг
2020/08/18

Б.Жавхлан: Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг нь танах санал оруулсан

Төсвийн тодотголтой холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ төсвийн орлого 3,8 их наядаар тасарсан учир энэ оныг төсвийг тодотгох шаардлага бий болсон. Өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хуультай холбоотойгоор нэмэлт зардлыг санхүүжүүлэх ачаалал төсөвт ирж байна. Энэ бол зөвхөн манай улсын хувьд тулгамдаж байгаа асуудал бус дэлхийн бүх улс орнууд эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарч байна. Энэ дунд хамгийн ачаалал багатайгаар яаж гарах вэ? гэдгийг хэлэлцэх нь чухал. Тухайлбал онцгой нөхцөл байдлаас үүссэн энэ төсвийн алдагдлыг хэрхэн яаж нөхөх вэ? гэх асуудал гарч байна. Иймд тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлуудаа танах ёстой, нэмэлт дайчилж болох орлогуудаа дайчлах хэрэгтэй. Мөн гадаад зах зээл дээр бидний ямар боломж, эх үүсвэрүүд байна гэдгийг судлах гэх мэт ажлууд хийгдэх шаардлагатай. Ингэхдээ аль болох иргэн, аж ахуйн нэгжүүддээ дарамт багатай байх арга замыг сонгох юм. Хамгийн гол нь төсөв тойрсон улсын үйлдвэрийн газрууд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны танаж болох зардалд хэмнэлт хийнэ. Одоогоор УИХ-ын гишүүдийн зардлын төсвөөс 323 сая төгрөгийн хэмнэлт гаргасан гэлээ.
Цаашид төсвийн байгууллагуудын 10-15 хувийн үйл ажиллагааны зардлыг нь хэмнэх боломжуудыг гаргаж ирэхээр төлөвлөж байна. Мөн Сангийн яам бүтээн байгуулалтын хувьд тодорхой зарчим баримтлан ажиллажээ. Үүний үр дүнд энэ онд 523 тэрбумын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэсэн байна. Тодруулбал, энэ жил төсөвт суусан боловч тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй хөрөнгө оруулалтуудыг зогсоосон, мөн тэвчиж болох онцын шаардлагагүй гэж эрэмбэлэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтуудыг хассан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22