Ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа барилгын компаниудад "Саарал" жагсаалтад оруулах тухай анхаарууллаа


Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх барилгын ажил, засварын ажилд сонгон шалгарч ажлаа удаашралтай гүйцэтгэж байгаа компаниудын захирлуудтай уулзаж албан шаардлага хүргэлээ.

Тухайлбал, “Нишин илч” ХХК, “Макс Майнд” ХХК, “Си Эйч Би Жи” ХХК, “Тунгалаг Буянт Дуут” ХХК, “Гранд очир” ХХК, “Юу ЭН ТИ СИ” ХХК, “Илч дулаан ус” ХХК, “Мангал констракшн” ХХК, “Хос ховор сувд” ХХК, “Дөл БМГ” ХХК зэрэг дээрх 10 компани Хан Хэнтий чуулга, Бэрх тосгоны сургууль, цэцэрлэг, Хэрлэн сумын 2-р цэцэрлэг, Цэнхэрмандалын хуучин сургууль, Хэрлэн халуун ус, Дэлгэрхаан сумын спорт заал гэх мэтчилэн хэд хэдэн барилгын ажил, засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Харин захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагаас ажил удаашралтай гэж дүгнээд байгаа юм.

Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш ажил нь удаашралтай, гэрээт хугацаандаа гүйцэтгэж чадахгүй компаниудад хариуцлага тооцно, шаардлагатай бол “Саарал” жагсаалтад оруулах тухай хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.

Тиймээс өнөөдөр захиалагчийн хяналт тавьдаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг өгснөөс гадна, компанийн удирдлагуудад дараах гурван шаардлагыг хүргэлээ.

Үүнд, Гэрээт хугацаандаа ажлаа гүйцэтгэх,

Барилгын ажлын явцтай танилцаад, ажил удааширсан шалтгааныг тодруулах, гүйцэтгэгч компанийн зүгээс шалтгаалсан ажлыг шахаж, хүчин чадлаа нэмэгдүүлж гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөх,

Хэрвээ ажлаа хугацаанаас хэтрүүлж, чанаргүй гүйцэтгэл, засвар үйлчилгээ хийсэн бол салбарын яаманд мэдэгдэж "Саарал" жагсаалтад оруулах тухай анхаарууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 39 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18