Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя

О.Шүрэнцэцэг
2020/08/18

“Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу 2045 он гэхэд өнөөдрөөс сайхан ертөнцийг бий болгохын төлөө дэлхийн улс гүрнүүдийн хамтын гарц шийдлийг хайх, цаашдын 25 жилийн дүр зургийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм.

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ “ Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго буюу 2030 он хүртэлх арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж бүхий л салбар чиглэлд тогтвортой байдлыг хангахад олон талт хамтын ажиллагаа чухал юм. Мөн шийдвэр гаргагч болон бодлого, стратеги тодорхойлох түвшинд нягт хамтран ажиллах нь бүх оролцогч талуудыг хамруулсан бодит ажил болох юм.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын алсын хараа 2050 зэрэг стратегийн зорилтуудыг хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа улам чухал болж байна. Байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой нөөц даацад тулгуурласан ашиглалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, усан хангамж болон усны нөөцийг хамгаалах зэрэг тулгарч буй олон бэрхшээлийг шийдэх нь хэд хэдэн салбарын тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр оруулна. Мөн дэлхий гэдэг нэг гэртэй 7  тэрбум хүнтэй нэг айлын хувьд бүгд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулан ажиллах, гэрээ цэвэр эрүүл байлгах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний хамгийн том үүрэг юм” гэдгийн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22