Нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байна. Тухайлбал Улаанбаатар, Голомт, Капитал, Капитрон, Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалт, Хаан, Чингис, Кредит, Худалдаа хөгжлийн банкуудад уг мөнгө байршиж байна. Гэтэл Аудитын ерөнхий газрын орлогч О.Тэнгис мэдээлэл хийх үеэрээ энэ мөнгөнөөс эрсдэлтэй хоёр банкинд буй мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал банкны түүх давтагдана гэж анхаарууллаа. Учир нь дээр дурьдсан арилжааны банкуудаас хоёр нь Монгол банкны үнэлгээгээр эрсдэлтэй байгаа гэнэ.
Харин Хөгжлийн банк, Улаанбаатар, Капитрон, Хаан, Хас, Голомт, Төрийн банкуудад байршиж буй Эрүүл мэндийн даатгалын сангийн 233 тэрбум төгрөг эрсдэл багатай гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна