Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна

О.Шүрэнцэцэг
2020/08/19

Эрдэм номын мөр хөөх намрын шаргал өдрүүд хаяанд иржээ. Хичээл, сургууль орох дөхөхөөр сурагчийн дүрэмт хувцас, сургууль, цэцэрлэгийн хичээлийн хэрэгсэл бэлтгэх гээд айл бүрт төлөвлөгөөт том ажил өрнөдөг. Иймээс бид нийслэл хотод, томоохон худалдааны төвүүдэд зохион байгуулагдаж буй сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн яармагуудаар орж, үнэ ханш болоод сурагчийн дүрэмт хувцасны чанар стандарт, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сонирхсон  юм.

 ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ҮНЭЭ НЭМЖЭЭ

 Бидний зорьж очсон эхний газар бол хот, хөдөөгийн иргэдийн зорьж очдог томоохон худалдааны төв, “Нарантуул” зах юм. Хичээл сургууль орох дөхсөн болохоор бум бужигнаж, түм түжигнэж угтав. ЕБС-ийн сурагчдын хувьд 2012 оноос эхлэн сурагчийн дүрэмт хувцсаар жигдэрсэн. Тиймээс хүүхэддээ сургуулийн дүрэмт хувцас худалдан авахын өмнө  эцэг, эхчүүд дотоодын үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхдог. Учир нь,  үнэ өндөр хэрнээ эдэлгээ муутай гэх шүүмжлэл дагуулаад байдаг зарим дүрэмт хувцасыг хүмүүс хувиараа оёж нийлүүлэх, урд хөршөөс адил төстэй бараа оруулж ирээд зарах зэргээс үүдэлтэй. Тиймээс олон жил сурагчийн дүрэмт хувцас оёж, албан ёсны гэрээт салбаруудаар зарж борлуулж буй  “Өүлэн Менч” , “Бат Зүү”, “Бүтээлч Үйлс”, “Шүтэн Уул”, “Шилмэл загвар” зэрэг дотоодын туршлагтай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхсон юм.

“Нарантуул” зах дотор байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвд сурагчийн дүрэмт хувцасны төрөлжсөн худалдаа гарч байна. Дээрх тасгуудаар ороход үнэ болоод чанарын хувьд харилцан адилгүй байна. Энд “Өүлэн менч”, “Шилмэл загвар” гэсэн хоёр үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа хэрэглэгч олонтой угтав. “Материалын хувьд, Америк болон Солонгосоос орж ирсэн цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн. Хүүхэд өмсөхөд биед эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлнэ, харшил өгөхгүй, биед дулаан” гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байна. Үнийн хувьд, үйлдвэрээсээ хамаараад харилцан адилгүй байна. Тухайлбал, “Өүлэн менч” үйлдвэрийн хувьд бага ангийн эрэгтэй хүүхдийн форм  91 мянган төгрөг, эмэгтэй дүрэмт хувцас 70 мянган  төгрөг, дунд ангийн эрэгтэй хүүхдийнх 115 мянган төгрөг,  эмэгтэй нь 111 мянган төгрөг байна. Харин ахлах ангийн хөвгүүдийн форм 153 мянган төгрөг, охидынх нь 138 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

 “ДҮНЖИНГАРАВ”-Т ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ИЛҮҮ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

 Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар 81 мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоо бий. Мөн улсын хэмжээнд ЕБС-д 683 мянган хүүхэд суралцана. Тиймээс анги дэвшин суралцах бүрт сурагчийн дүрэмт хувцасны эрэлт хэрэгцээ нэмэгддэг.

“Дүнжингарав” худалдааны төвд  сурагчийн форм 5-10 мянган төгрөгийн үнийн зөрүүтэй байгаа нь оёдлын үйлдвэрүүд үнээ өөрсдөө тогтоодогтой холбоотой гэдгийг зарим худалдагч хэлж байна. Тодруулбал, сурагчийн дүрэмт хувцасны чанарын асуудлыг БШУЯ хариуцаж, харин чанар стандартын хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллагууд хянадаг ажээ. Тиймээс аль ч дүүргийн үзэсгэлэн яармагт үнийн хувьд ялгаатай байдал ажиглагдаж байв. Харин материалын чанар, хийц загварыг эцэг, эхчүүд өөрснөө шинжээд авахад сонголт өргөн байна. Худалдагч нарын хэлж буйгаар “Сурагчдын дүрэмт хувцасны загвар, материалыг баталсан стандарт бий. Тиймээс бид тэр дүрэм журмын дагуу үйлдвэрлэлээ олон жил явуулж байна. Шинэ дүрэмт хувцас 40 хувийн ноос, 60 хувийн полистр материалаар хийгдсэн. Эдэлгээ сайтай, чанартай. Үнийн хувьд, энэ жил цаг үеийн байдлаасаа шалтгаалаад үнээ нэмээгүй. Өнгөрсөн жилийнхтэйгээ адилхан үнээр борлуулж байна” хэмээн  хэлж байна. Харин зарим эцэг эхчүүд аль болох цэвэр даавуун, бөөгнөрдөггүй, чийг татдаггүй материалыг сонгохыг чухалчилж байгаагаа хэлж байна. Зарим хөдөөгийн сургуульд албан ёсны гэрээт газраас сурагчийн дүрэмт хувцасны худалаа очдог учраас тэндээсээ худалдан авалт хийдэг. Хотоос хичээлийн хэрэгсэл, цүнх дэвтэр зэргээ авдаг гэж байв.

 “ХЯТАД ФОРМ ХЯМД БАС ЭРЭЛТТЭЙ БАЙНА” ГЭВ

 Сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа лангуунуудыг ажиглахад хувиараа худалдан борлуулж байгаа хүмүүс олон байна. Хэдийгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж байгаа асуудлыг төр засгаас  хязгаарлах бодлого барьж ажиллаж байгаа ч сурагчийн дүрэмт хувцасны “сезон” орсон энэ үед дотоодын үйлдвэрлэгчийн оёсон бараа бүтээгдэхүүнээс ялгарахын аргагүй бараануудыг эгнүүлэн тавьсан лангуу олон байна. Хувиараа худалдаа эрхэлж буй хүмүүсээс зарим зүйлийг тодруулбал “Бүгдээрээ урдаас орж ирсэн. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээс ялгараад байх зүйл байхгүй. Үнийн хувьд ч хямдхан. Бид олон жил оруулж ирээд зарж байна. Хүмүүс ч их худалдан авдаг. Үнэ хямд болохоор тэр байх. Энэ жилийн хувьд, худалдан авалт сайн байна. Үнийн хувьд нэмэгдээгүй. Сурагчийн дүрэмт хувцас 60-120 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Бид размер болон худалдан авах хүнийхээ хэрэглээнээс шалтгаалаад хосоор нь болон салгаад хүртэл зардаг. Үүнд хүмүүс дуртай байдаг. Харин зарим нь дотоодын үйлдвэрийн хаяг шошго наагаад зардаг. Хэрэглэгчид үүнийг бас ялгаж чадахгүй авдаг. Хүмүүс сайн анзаарвал Хятадад үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас хаяг шошго болон материалын чанараараа зарим нь ялгардаг” гэж байв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 3 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 17 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 20 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 20 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 20 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 21 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 21 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 22 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо Өчигдөр
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! Өчигдөр
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр