Гадаад иргэдийг хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана

О.Шүрэнцэцэг
2020/08/28

Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм.

Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар болжээ.

Уг нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22