Эрүүл мэндийн салбарыг эмчлэх хуулийг баталлаа

О.Шүрэнцэцэг
2020/08/28

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар Төрийн ордонд мэдээлэл хийж УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарт томоохон реформ хийгдсэн гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн орчныг санхүүжилттэй нь хамт шийдэж чадсан гэв. Тухайлбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор "Эрүүл мэндийн даатгалын тухай", "Эрүүл мэндийн тухай", "Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай", "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний гол ач холбогдол нь бизнес тоног төхөөрөмж дагасан биш хүндээ төвлөрсөн хуулийн өөрчлөлтийг хийж, асуудлыг дэд бүтэц, санхүүжилттэй нь хамт шийдсэн өөрчлөлт болж чадсан гэдгийг онцоллоо. 

Энэ тухай УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ: “Жирэмсэн эмэгтэй заавал харьяа дүүргийн эмнэлэгт үзүүлэх ёстой өөр газар үзүүлэх боломж байдаггүй, жоохон хүндрэлтэй бол ЭХЭМҮТ-д үзүүлэх гэхээр манай харьяалал биш гээд явуулдаг гэх мэт иргэдэд учирдаг хүндрэлүүд олон байдаг. Тэгвэл энэ хүндрэлийг арилгаж чадлаа. Өөрөөр хэлбэл даатгал төлдөг л бол та эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийсэн аль ч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт сүүлийн 20 гаруй жил яригдсан реформ хийх хуулийн өөрчлөлтүүд орсон” гэж тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22