Т.Мөнхсайхан: Хөнгөлттэй нөхцлөөр олгодог эмийн жагсаалтыг тэлэхгүй, хумина

О.Шүрэнцэцэг
2020/08/28

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын тухай хуулийг нэмж эрүүл мэндийн салбарын чухал хуулиудын өөрчлөлтийг Эрүүл мэндийн яам Сангийн яамтай ярилцаж ЗГ-ын зүгээс оруулаад байна
Үүнд хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, нэг худалдан авагчийн тогтолцоо буюу стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай “Эрүүл мэндийн тухай хууль”, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”, “Эмнэлгийн тусламжийн тухай” хуулиудад орох шаардлагатай өөрчлөлтүүдийг орууллаа
Ингэснээр цаашдаа эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилтийг хийх, эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн хэмжээгээр цалин урамшуулал авдаг болох, үүнийг дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрахад нөлөөлөхүйц томоохон өөрчлөлтийг хийлээ.
Цаашдаа энэ өөрчлөлтийг дагасан үйл ажиллагааны хөтөлбөрт нэлээд анхаарал хандуулж ажиллах шаардлага үүсч байна.
Тухайлбал 11 сараас эхлэн хэрэгжиж эхлэх “Хөнгөлөлттэй эмийг олгох” хуулийн өөрчлөлт хийгдлээ. Үүн дээр бид бүхэн хөнгөлөлттэй эмийг төвөг чирэгдэл багатайгаар бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг, бүх эмийн сангуудаар олгох боломжийг бүрдүүллээ. Ингэснээр цаашдаа журмаараа тодорхой зохицуулалтуудыг хийж ард иргэдэд үүсдэг чирэгдэлийг багасгах тал дээр нэлээдгүй ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бусад хуулийн өөрчлөлтүүд 2021 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэснээр санхүүжилтийн зөв тогтолцоо бий болж тусламж үйлчилгээний чанар хүртээмж мэдэгдэхүйц сайжрах өөрчлөлтүүдийг оруулсан гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22