2020 оны аравдугаар сарын 9-11-нд 2,027 шинжилгээ хийхэд 2,024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна