Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн хурлын сонгууль маргааш /2020.10.15/ 08-20 цагийн хооронд санал хураалт явагдаж дуусна. Сонгуультай холбоотой сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Бид 50 хувьд хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна