Л.Халтар: Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар судалгаа хийж байна

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин түгжрэлийг бууруулах ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Түгжрэлийг бууруулах чиглэлээр 4-5 асуудалд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх. Машинаар явсан нь дээр үү, эргэлт хурдантай нийтийн тээврээр явах нь зөв үү гэдгийг иргэдэд мэдрүүлэх явдал. Хоёрдугаарт,  нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажил байна. Гуравдугаарт, авто зам, төмөр замыг ижил бус түвшинд огтлолцохоор хуульчилж байгаа. Дөрөвдүгээрт, сургуулийн автобусыг нэмэгдүүлнэ. Алсдаа их, дээд сургуулийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа.

Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар их ярьж байна. Энэ бол хамгийн амар шийдэл боловч алсдаа түгжрэлийн түвшин өнөөдрийнхтэй адил түвшинд хүрэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс нийслэлтэй хамтарч судалгаа хийж байна. Ойрын хугацаанд эдгээр асуудлыг Засгийн газарт танилцуулна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдсан” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 26 минутын өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 31 минутын өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 48 минутын өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 52 минутын өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 59 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 1 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 16 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 17 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 18 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 20 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ Өчигдөр