Э.Оюунболдын шүүх хурал Даваа гаригт товлогдлоо

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Гурван шатны шүүх дамжиж буй Э.Оюунболдын допингийн хэрэг дараа долоо хоногт шийдэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, аравдугаар сарын 19-ний Даваа гаригт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүх хурал болно.

 Эргэн сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэн түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.

 Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ. 

Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй Улсын Дээд шүүхэд хандсан. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий. 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ



0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 34 минутын өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 39 минутын өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 56 минутын өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 59 минутын өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 1 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 16 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 18 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 20 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ Өчигдөр