Г.Ариунбуян: Налайхын уурхайн нүхэн байсан цогцсыг гаргахад уурхайчид эрсдэлд орохоор байсан

О.Шүрэнцэцэг
2020/10/16

Налайх дүүргийн иргэдийн 30-40 орчим хувь нь нүүрсний уурхайгаас аж амьдралаа залгуулдаг. Тэдний  нэг болох ээжийнхээ Сэргэлэн , аавынхаа Баатар нэрээр овоглосон токерчин мэргэжилтэй, 21 настай Э.Сэргэлэнбаатарыг 2017 оны 5-р сарын 4-нд хоёр  хүн гэрээс нь  дуудаад аваад явжээ.   Тэр цаг мөчөөс тэрбээр гэртээ ирээгүй,  хоёр хоногийн өмнө  түүнтэй ар гэрийнхэн нь хүний ёсоор салах ёс гүйцэтгэв. 

Хэрэг явдал юу болсныг эргэн сануулая. 2017 оны тавдугаар  сарын дөрвөнөөс  хойш өмссөн хувцастайгаа алга болсон С-ийг ээж,  аав нь хүлээсээр цагдаад сарын дараа хандаж, улс даяар эрэн сурвалжилсан юм.  Цагдаагийн байгууллагаас иргэн С-ийг хайж, ээж аав хоёр нь инээгээд ороод ирнэ дээ гэж хүлээсээр гурван жил өнгөрчээ.  Гэтэл Налайх дүүрэг дэх  Цагдаагийн хэлтсээс С-ийг хөнөөсөн байж болзошгүй гэж үзэн хоёр  иргэнийг өнгөрсөн  5-р сард саатуулжээ.   Сэжигтнээр шалгагдаж буй хоёр иргэн талийгаачийг хөнөөгөөд, хэргээ нуухын тулд уурхайн нүхэнд булсан гэж мэдүүлснээр гурван жилийн турш  эрэн сурвалжлагдаж байгаа С нь амьд биш гэдгийг гэрийнхэн нь мэджээ. 

Хүүгээ амьд биш гэдгийг тэр бүү хэл гэрээсээ гурван  км хүрэхгүй газарт гурван жил хөрсөнд байсныг мэдсэн ээж аав нь хүүгийнхээ цогцсыг гаргаж авч хүн ёсоор оршуулахаар төрийн байгууллагуудын хаалгыг татжээ. 

Мөн цогцос байхгүй учраас сэжигтэн этгээдүүдийг суллах бичгийг цагдаагийн газарт удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн байна. "Онцгой байдлын ерөнхий газар"-т цогцсыг гаргаад өгөөчээ гээд талийгаачийн аав М.Энхбаатар өргөдөл гаргахад өргөдлийн хариуд хэтэрхий гүн байна, гурван жил болсон байна, аврах ангийн тоног төхөөрөмж байхгүй зэргээс шалтгаалж хүүгийнх нь цогцсыг гаргаж өгч чадахгүй гэжээ. 

Гадаад улс руу  явсан юм болов уу, энд тэнд чимээгүй амьдарч байгаа юм болов уу, миний хүү инээгээд л ороод ирнэ дээ, утсаар ярина даа гэж хаалга, утсаа нүдээ ширгэтэл ширтэж 1095 хоног хүлээсэн ээж аав нь хүүгээ бусдын гарт алдсан гэдгээ мэдсэн.  

 Бүр цаашлаад гэмт этгээдүүдийг ч таньдаг, хүүгийнхээ цогцос байгаа газрыг ч мэдсэн юм. Дэндүү ихийг мэдэж, дэндүү ихээр шаналсан ээж аав нь хүүгээ шороонд хэрэгтнүүдийг эрх чөлөөтэй байхыг харахыг тэсэлгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ. Тиймээс олон нийтийн чихэнд хүргэхээр манай сайтад хандаж мэдээлэл ил болсноор ээж аав нь хүүгийнхээ цогцсыг гаргуулжээ.

Налайх дүүргийн аврах ангиас талийгаачийн цогцсыг гаргасан мэтээр ярьж байна. Харин уурхайчид 13 хоногийн турш ухаж байгаад гаргасан. Цагдаагийн албан хаагчид бидэнд хүсэлт тавьснаар ээж,  аавыг нь өрөвдөөд өөрсдөө үхэж мэдэх ангалруу орсон тухай ярив.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 25 минутын өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 30 минутын өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 47 минутын өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 50 минутын өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 57 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 1 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 16 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 17 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 18 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 20 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ Өчигдөр