Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын тавдугаар багийн малчин 41 настай М нь 10-р сарын 7-нд нас баржээ. Уг хэрэгт түүний нөхөр болох 50 настай Г-г саатуулан шалгаж байгаа юм. Талийгаач тухайн өдөр багийн төв дээрээ УИХ-ын гишүүний уулзалтад оролцсон бөгөөд тэнд хурал хийсэн төрийн түшээд архи тараасан гэх мэдээлэл байгаа юм. Анх цагдаад дуудлага өгөхдөө “Мотоциклноос уначихлаа гэж саахалт айлын малчин Э” -нь дуудлага өгсөн байна. Эмнэлэг, цагдаагийнхан очиход талийгаач амь насаа алдсан байжээ.
Тухайн архи тарааж хүний амь эрсдэхэд хүргэсэн Ж.Батсуурьд ёсзүйн хариуцлага хүлээлгэх үү? Энэ асуудлаар Ёсзүйн байнгын хорооны даргаас зарим зүйлийг тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна