2020 оны 10-15-ны 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам засварын ажилд ажиллаж байсан хорих ангийн ялтан Ганболдын Эрдэнэпүрэв оргосон байна.
Содон шинж тэмдэг: 176 см өндөртэй, 71 кг жинтэй, нумарсан хөмсөгтэй , том чихтэй, өргөн шанаатай, туранхай биетэй, хар царайтай, намхан духтай, шулуун хамартай, хэвлийн хүйсний дээр сорвитэй, баруун гарын шуу, зүүн гарын мөр, баруун хөлийн шилбэнд шивээстэй.
Оргох үедээ: Зүүн энгэрт ягаан өнгөөр 03, зүүн ханцуйнд 75 гэсэн тоотой, баруун энгэрт "adids" бичигтэй, хар хөх өнгийн малгайтай хавар намрын урт куртиктэй, CAT гэсэн хар өнгийн хагас түрийтэй гутал өмсөж явжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна