У.Хүрэлсүх: Багшийн цалин, урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай уялдуулна

О.Шүрэнцэцэг
2020/10/17

УИХ-ын чуулганы 2020 оны 10 дугаар сарын 16-ны ээлжит нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Боловсролын салбарын талаар хэлсэн үгийг танилцуулгаас хэсэгчлэн хүргэж байна.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Боловсролын салбарт хамран сургалтын хувь өндөр байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг хот, хөдөө, сургуулиуд хоорондын боловсролын ялгаа харуулж байна. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байна.

Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж “Гурван ээлжгүй сургууль”, “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ. Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно.

Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг ажиллах хүчний өрсөлдөх чадварын бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Улс орны бүтээн байгуулалтын том төслүүдийг дагаад зах зээлд эрэлттэй мэргэжлийн ажиллах хүчин хангалттай бэлтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах асуудалтай салшгүй холбоотой юм. Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Цаашид ирээдүйгээ харсан тэргүүлэх, нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтын зээл болон тэтгэлэг олгож, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцахыг дэмжих бодлого баримтална.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин хөлсийг үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж, багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онд 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр ашиглалтад оруулсан бол 2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулна.
...
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, баталж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд 167-р цэргийн штабын хошууч “П” 48 минутын өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 50 минутын өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 1 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 1 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 1 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 2 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 17 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 18 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 19 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 21 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 23 цагийн өмнө