Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журмыг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Журамд оруулсан өөрчлөлтийг танилцуулъя.
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
- байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна