Чөлөөт бөхийн ДАШТ-ний анхны эмэгтэй медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргалын нэрэмжит эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Тус тэмцээн нь 10 жингийн ангиллаар зохиогдож, шилдгүүдээ тодруулах аж.
“Будапешт-2005” ДАШТ-ний хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Ази тивийн АШТ-ний хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга Ц.Энхжаргал тэмцээний үеэр зодог тайлах ёслолоо хийсэн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна