Хэнтий аймаг хариуцлагагүй ажилласан барилгын компаниудыг хар жагсаалт-д оруулахаар болов

О.Шүрэнцэцэг
2020/10/20

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хариуцлагагүй ажилласан барилгын компанийг хар жагсаалтад оруулна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд үүний дагуу "#Хөвсгөл_геологи" ХХК, "#Гранд_очир_констракшн" ХХК-ийг тендерт оролцох эрхийг хязгаарлах саналаа Сангийн сайдад хүргүүлээ.

Учир нь "Гранд очир констракшн" ХХК нь Дэлгэрхаан сумын спорт заалны барилгын тендерт шалгарч 2019.11.19-нд дуусган хүлээлгэн өгөх байсан боловч материал таталт хүн хүчний дутмагаас шалтгаалж ажил оройтож, хүйтний улиралд эхэлснээс үүдэн хөлдөлт үүсч, барилгын ажилд алдаа гарсан байна. Мөн дотор хананы өрөлтийн стандартыг зөрчсөн тул ажлыг зогсоож 2 удаа буулгаж, дахин цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм.

Харин "Хөвсгөл геологи" ХХК нь Хэрлэн сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дээврээс ус нэвчиж, ангиудын ариун цэврийн өрөөнүүдээс ус алдсан, аваарын хаалгануудад давхар хаалга хийгээгүй, гал тогооны салхивч сорохгүй, гадаах талбайн тохижилт хийгээгүй зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Энэ мэтчилэн төрийн ажлыг гацааж, иргэдийг хохироож байгаа барилгын компаниудад цаашид ч хариуцлага тооцох болно гэдгээ аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 56 минутын өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 57 минутын өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 1 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 1 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 2 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 2 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 17 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 19 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 19 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 21 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 23 цагийн өмнө