2020 оны долоодугаар сарын 28-нд ЧД-т хоёр настай П.Нандин-Эрдэнэ охиныг нохой урсан. Түүнийг тав хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилсэн юм. Тэгвэл 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр гурван настай хүү Э.Эрхэмбаярыг мөн нохой хазаж гэмтээсэн. Гэтэл эдгээр хүүхдүүдийг гэмтээсэн нохойны эзэнд хүлээлгэх хуулийн заалт сул бөгөөд шүүх эмнэлэг хөнгөн хэмээн дүгнэж хэрэг хаагдахад хүрчээ. Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн яамнаас манай сэтгүүлч тодруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна