Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.
Ж.Батбаясгалан нь Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. Түүний ажлын гараа нь Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунайн туслахаар ажиллаж байсан түүхтэй. Өнгөрсөн сонгуулиар иргэдэд мөнгө тарааж тухайн асуудлаараа Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа нэгэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна