American Thinker (АНУ): Мэддэг, хайрладаг байсан Америк минь үүрд баяртай

О.Шүрэнцэцэг
2021/01/09

АНУ-д Жо Байден сонгуулиар ялж, Ерөнхийлөгчийн суудалд гарцаагүй суух нь тодорхой болсноор маш олон зүйл өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд Трампыг унагаад авсан, өөрөөр хэлбэл муу муухайг сайн сайхан яллаа бол одоо чухамхүү жаргал ирнэ гэсэн утгатай зүйл бичих болов. Тэд Трампыгдэмжигчдийг Америкийн тун ялихгүй хэсэг гэж харуулахыг хичээж байгаа. Үнэн хэрэг дээрээ ТрампыгАмерикт олон арван сая хүн дэмждэг. Ардчилсан намын мэхэнд орж ялагдсан гээд байгаа Америкийн консерватив үзэлтнүүд, Бүгд найрамдах намынхан Байденызасаглалын талаар ямар бодолтой байгааг талаар “American Thinker” интернэт сэтгүүлд Эд Бродоунийтлэлчийн бичсэн эргэцүүллийг товчлон хүргэе. 

  Эд Бродоу (Ed Brodow)

 Миний үеийнхэн Нэгдсэн улсдаа итгэдэг байжээ. Улс нь хувь хүнийг хүндэлдэг гэдэгт итгэдэг, улсынхаа Үндсэн хуульд итгэдэг, түүхэн дэх цорын ганц сайн санаат их гүрэн гэсэн цолонд нь итгэдэг байсан. Өөрөөр хэлбэл бид Америк бол юутай ч адилтгашгүй цор ганц гэдэгт итгэж ирсэн. Зохиолч, хөтлөгч Моника Кроули нь “Америкийн уламжлалт үнэт зүйлсийг тачаадан хамгаалбаас зохилтой” гэж ярьдаг байлаа. “Бутрал” номын зохиолч ЧарльзМюррей нь эдгээр үнэт зүйлсийг “Америк төсөл” болгон тодорхойлохдоо “нийтэд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд сайн дураар эвлэлдэн нэгддэг бөгөөд хүмүүс гэр бүлдээ ч тэр бодгалийн хувьд эрх чөлөөт, хараат бус байж, өөрийн зүйтэй гэж сонгосон тийм амьдралаар амьдарч болдог гэдгийг харуулахад чиглэсэн урт хугацааны хүчин чармайлт” гэжээ. Товчхондоо бол тухайн нэг иргэний эрхийг хүндэтгэн ханддаг явдал нь манай нийгмийг дэлхийн түүхэн дэх хосгүй тохиолдол болгож байдаг. Төрийн зүгээс бидний өдөр тутмын амьдралд хөндлөнгөөс оролцох эрхийг хязгаарлахын тулд Үндсэн хуулийг бичсэн юм.

 Харин одоо энэ бүрэн өөрчлөгдөж байгаа бололтой. Шинэ гарсан 2021 он цаашлах тусам Шекспирийн хэлдэг шиг “Данийн вант улсад юм бүхэн нь ялзарчээ” гэдэг шиг л юм болсоор. Америкийн хагарал, бутралын эх үүсвэр эсвэл мөн чанарыг нь тодорхойлоход бэрх. Улсыг мааньүзэн яддаг Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдоход энэ үзэгдэл чинээндээ тулсан. Энэ хүний зүгээс манай үнэт зүйлс рүү уйгагүй дайралт хийж байгааг бид найман жилийн турш ажигласаар ирсэн. Обама ба түүний хамтрагч Ардчилсан намынхан ардчилсан социализм, адилтган таних бодлого, нийгмийн шударга ёс, олон талт байдал, инклюзив байдал, улс төрийн зохистой байдал, шийдвэрлэх үүрэгтэй үндэстэн ястны онол, үгүйсгэх соёл г.м. зарим шинэ ойлголтоор манай хэлийг баяжуулсан.Энэ бүх ойлголт нь Америкт байгаа сайн сайхан болгоныг устгах гэсэн нэн тэргүүний зорилгод хүрэхэд чиглэсэн юм.

 Хэрэв та АНУ-ыг нураахыг хүсвэл яах байсан бэ? Авраам Линкольн нэгэнтээ “Америкийг хэзээ ч гаднаас устгаж чадахгүй. Хэрэв бид бүдэрч, эрх чөлөөгөө алддаг юм гэхэд өөрсдөө өөрсдийгөө сөнөөснөөс л болж тийм зүйл болно” гэж хэлсэн байдаг. Зөвлөлтийн тэргүүн НикитаХрущев 1961 онд яг адил утгатай зүйл хэлэхдээ “Бид Америкийг пуужингаар сөнөөх хэрэггүй. Америк өөрийгөө дотроос нь устгана” гэж. Энэ хүмүүсийн зөв байсан уу?

 Туйлын мэдрэмжтэй канад сэтгэл зүйч Жордан Петерсон2019 оны хоёрдугаар сард нэг ийм ажиглалт хийсэн байдаг: “Америк дах зүүнийхэн ба барууныхныхоорондын улс төрийн маргаан идэвхжиж байгаа бололтой, энэ бол АНУ дах ардчиллын институтуудязгуурын бат бэх гэдгийг харуулж байгаа юм”.

 Тэгвэл Петерсоны ажиглалт одоо үнэнд нийцэхээ байгаад манай ардчилсан институтууд тийм ч найдвартай биш болж таарлаа. Конгресс дэх прогрессистууд, ХМХ ба нийгмийн сүлжээнд үүрлэсэн дээрэмчид консерватив үзэл бодолд цензур хийх шаардлагатай тухай орилоод ирэхээр улс төрийн маргаан нь иргэн дайнтай төстэй зүйл болж хувирч байна. Иргэд хууль тогтоох байгууллагад сонгосон төлөөлөгчдөдөө, хуулийн тогтолцоонд, масс медиад, тэр бүү хэл нэг нэгэндээ итгэхгүй болоод байна. Төрийн албан хаагчид нэгэн цагт хамгаалахаар тангараг өргөсөн хуулиа үл хүндлэхийг өөгшүүлэн дэмжиж байна. Амбан захирагч, хотын дарга нар нь нийгмийн хэв журмыг зөрчихийг хөхүүлэн дэмжиж байгаа учраас манай хотууд нийгмийн эмх замбараагүй байдал, дээрэм, түймрийн хөлд өртөөд байна.

 Манай Засгийн газар тооцож байснаасаа өөр зүгт яваад эхэлсэнд ямар ч эргэлзээ алга. Конгресс бол бүр улс орныхоо ажил хэргийг хөтлөх чадваргүй болсон гэжсанагдаж байна. Конгресс сүүлийн дөрвөн жилд Ерөнхийлөгчид ямар ч утгагүй импичмент тулгаж, татвар төлөгчдийн мөнгийг түрүүлж гуйсан улс болгон руу явуулахаас өөр юу хийсэн юм бэ? Засгийн газар маань корона вирусийн цар тахлыг шалтаг болгож байгаад иргэдийнхээ амьдралын бүх л зүйлд оролцох гэдэг боллоо. Гэрээсээ хэзээ гарах, ажилдаа хэзээ явах, ямар нөхцөлтэйгөөр бизнес хөтлөхөө зааж чичлэх эрхийг төрд өгснөөр бид тусгаар тогтнол, хараат бус байдлаа улам бүр алдаж байна. 

 Сонгуулийг шударгаар явуулж чадахгүй болсон нь манай Засгийн газрын хамгийн таагүй дутагдал. “US News & World Report” сэтгүүлд бичсэнчлэн “2012 оны долоодугаар сараас 2018 оны арванхоёрдугаар саруудад АНУ-д болсон сонгуулиуд нь бүх баян нийгэм ба тогтож бүрэлдсэн ардчилсан тогтолцоо дундаас  хамгийн доогуур үнэлэгджээ”. Харвардын их сургуулийн хараат бус төсөл болох “Шударга сонгуулийн төлөө” төслөөс 2019 онд хэвлэсэн илтгэл энэ дүгнэлтийг эх үүсвэр болсон юм. Энэхүү илтгэл нь сонгуулийн салбар дах байдлыг сайжруулахыг шаардах хүслийг америк хүн бүрд төрүүлэхёстой байсан юм.

 Гэтэл 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль биднийг энэ шатлалаар бүр ч доошлуулж орхилоо. Сонгуулиар гарын үсгийн үнэн байдлыг шалгахыг зогсоосон, тодорхой мужуудын сонгуулийн хуулийг зөрчсөн, шуудангаар санал өгөх хуудсыг алдаатай бөглөсөн, саналын хуудсанд дараа өдрийн огноог бичсэн, давхар санал өгсөн, огт байхгүй хүмүүсийн өмнөөс санал өгүүлсэн, сонгуулийн хуудсыг нуусан, санал өгөх явцад ажиглалт хийхийг зөвшөөрөөгүй, автомат төхөөрөмж ашиглан санал өгөхдөө луйвардсан гэх мэт олныг хамарсан луйврын хэргийг гэрчилсэн мянга гаруй баталгаажуулсан баримт бидэнд байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майкл Клауд“Хүмүүс энэ бүхнийг сонгууль дээр өөрийн нүдээр харсан гэж тангараг өргөн, бүх үнэнийг өгүүлж байна. Тэд ингэхдээ мэдүүлгийг нь хэрэгсэхгүй болгох, өөрсдийг нь элдвээр доромжлох, тэр бүү хэл бие махбодид нь хохирол учруулж магадгүй гэсэн эрсдэлтэй тулгарч байна. Хууль зүйн яамны зүгээс зөрчил, луйвар, статистикт үл тохирох өгөгдөл зэргийн талаарх баталгаажсан олон тооны мэдүүлгийг авч хэлэлцэхгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна“ гэжээ. 

 Үнэхээр ч түгшүүр төрүүлж болох ч Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Татварын албаны үйл ажиллагаанд гарсан намын чиг хандлагатай тохирч байгаа юм. ХМТ-ы захирал асан Жеймс Комийн зүгээс ХиллариКлинтонд ял тулгахаас татгалзсан, Обама консерватив бүлгүүдийн эсрэг тэмцэх зэмсэг болгож АНУ-ын Татварын удирдах газрыг ашигласан, тусгай прокурор Дарэмын мөрдлөгийг үл тоож замхруулсан зэрэг нь шударга шүүхийн тогтолцоонд итгэх америкийн ард түмний итгэлийг бүрэн үгүй хийж орхилоо. 

 Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэнийг нуух гэж хичээж байгаа ч олон нийт юу болоод байгааг мэдэж байна. Жүжигчин Жеймс Вүдс Твиттер дээрээ “Энэ бохир сонгуульд 70 сая америкчууд бухимдаж байна. Бид ийм луйврын үр дүнг хүлээж авахгүй” гэж бичжээ. Ерөнхийлөгчийн зүгээс луйврыг илчлэх гэж оролдох бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь “Трампын ямар ч үндэслэлгүй дайралт” гэсэн хуурамч үгсээр эфирийг бохирдуулдаг болж. Би сүүлдээ CNN, New York Times, Washington Post зэргээр байнга давтах энэ бүх худал хуурмагтай таарах бүрд хамаг бие арзайдаг болоод байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаашдаа консерватив үзэл бодлыг илэрхийлж болохгүй болж, Бүгд найрамдахчуудын үнэт зүйлсийг хамгаалдаг “уяаны нохой” байхаа больж. 

 Бид ямар улс үндэстнийг үр хүүхдүүддээ уламжлуулан үлдээх гэж байна вэ? Нэн даруй сэхээ авч сэрэхгүй бол энэ улс чинь гоё байхаа болино. “Гайхалтай шинэ ертөнц” номын зохиолч Олдос Хаксли “нулимсгүй дарангуйлал... дотор нь байгаа хүмүүсийг босох сэрэх гэсэн дурын хүслээс нь ухуулга сурталчилгаа, тархи угаалтаар сатааруулж байдаг учраас эрх чөлөөг нь булааж авсан ч түүнд нь баярлаж суудаг нэгэн төрлийн өвтгөдөггүй бөөнөөр хорих төв”  бий болно гэж зөгнөн хэлсэн нь магадгүй үнэний ортой байх. 

 

 Эд Бродоу улс төрийн тоймч, “Цөөнхийн дарангуйлал: Зүүнийхэн хэрхэн Америкийг нурааж байгаа тухай”, “Бидний итгэдэг худал: улстөрчид ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн нийгмийг яаж хуурдаг тухай” гэх мэт найман номын зохиолч. Newsmax, Daily Caller, American Thinker, Townhall, BizPac Review зэрэг медиа эх үүсвэрүүдэд тогтмол нийтлэл бичдэг. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 5 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 6 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 7 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 7 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 7 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 7 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 8 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 8 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 11 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 12 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө