Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

О.Шүрэнцэцэг
2021/01/11

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах,  хот руу орох хөдөлгөөнийг  Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан  “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна. 

Үүнд:

  1. Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн

Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/

 Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

    2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай

Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. /Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./

Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 16 минутын өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 1 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 4 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 5 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 5 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 6 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 6 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 19 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 21 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр