2021/01/23
USD 2,811

ХӨСҮТ: БГД-ийн 6-р хорооны гэр бүлийн 3 хүнээс халдвар илэрлээ

О.Шүрэнцэцэг
2021/01/12

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 15,849 хүнд  шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Энэ иргэд ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрсэн. ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ.