Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ. Энэ нь өчигдөр үүрээр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 8 цагийн дотор 200 гаруй удаагийн газар хөтлөлт бүртгэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна