Өчигдөр нийт 16975 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн. Тодруулбал, "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш 4 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.