Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөрөө дамжуулан уучлалт хүслээ

О.Шүрэнцэцэг
2021/01/15

Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажилласан. Гэвч нийгмийн баялаг амьдралын явцад Засгийн газрын аливаа шийдвэр нь шийдвэрлэсэн асуудал, шийдлээсээ үл хамаарч тухайн шийдвэрийг гаргахад оролцсон хэн нэгнийг ёс зүйн алдаа гаргасан мэтээр ашиглагдаж болдогийг миний бие энэ өдрүүдэд өөр дээрээ мэдэрч сууна.

Манай Засгийн газрын шийдвэрт хамаарах нэг асуудал нь нийгмийн харилцааны урсгал дунд, бизнест байдаг зарчмаар явсаар эцэстээ миний хамаарал бүхий этгээдтэй шууд бусаар холбогдсон нь намайг ёс зүйн алдаа гаргасанд тооцон буруутгах үндэслэл болжээ.

Санаатай биш, эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжгүй хэрнээ, хожмоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнаа ёс зүйн алдаа гаргасан мэтээр буруутгаж болох эрсдэл нь төрийн өндөр дээд алба хашиж буй хэнд ч тохиолдож болохоор байна.

Иймд Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаарч ажиллаасай гэж бодож байна.

Улс оронд, аливаа нэгэн аж ахуйн нэгжид, хэн нэгэн иргэнд эдийн засгийн болон бусад хор хохирол учруулаагүй ч, нийгэмд маргаан мэтгэлцээний сэдэв болсондоо миний бие Монголын нийт ард түмэн, итгэл хүлээлгэсэн сонгогчид, хамтран зүтгэгчид, гэр бүл, төрөл төрөгсөд та бүхнээс уучлалт хүсэж байна.

Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Жаргалтулгын Эрдэнэбат /Жич: Өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголын ард түмэндээ хандав/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 3 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 4 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 7 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 7 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 8 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 8 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 9 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 10 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 10 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 22 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр