Ж.Сүхбаатар: Шүүхийн тухай хуулиар “шударга бусын” гэх хонгилын нөлөөллийг үндсэнд нь устгахаар зорьсон

О.Шүрэнцэцэг
2021/01/15

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар бодитой хэрэгжинэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг, үсэг заалт бүрээр санал хураалт явуулсан. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүйг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгч нарын томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчдэд хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоотой боллоо. Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь шүүгчдээс, мөн тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага ч нэмэгдэнэ. Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн өндөр мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шаардлага тавина. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байж, ил тод байхыг энэ хуулиар үүрэгжүүлж байна. Сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тасалдаг алдаа гаргаж болохгүйг шүүгч нартаа сануулж байна. УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн хувь заяа шүүгч нарын гарт очиж байна. Шүүх эрх мэдэл бол ард түмний хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой.” гэв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, “1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань "Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн. Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Хүнээс ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх чухамхүү хараат бусаар ажиллах боломж алдагдсаныг ард иргэд ч, шийдвэр гаргагч УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд тос түрхээд арилгаж чадахааргүй хүндэрсэн байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь, иж бүрнээр өөрчилж шинэчиллээ. Тиймээс энэ хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн” хэмээн хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн тухай хуультай холбогдуулж хэн нэгний хэргийн асуудалд нөлөөлөх үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх процессын асуудлууд хуульд тусгагдаагүй. Шүүхийн тухай хуулиар “шударга бусын” гэх хонгилын нөлөөллийг үндсэнд нь устгахаар зорьсон, энэхүү үр дүнд хүрсэн гэж үзэж байна гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 7 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 8 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 10 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 10 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 10 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 11 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 12 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 12 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 14 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 14 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 14 цагийн өмнө