Өчигдөр нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 4 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Биеийн байдал маш хүнд байна. Нэгдүгээр эмнэлэгт уг өвчтөнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Одоо тандалт судалгаа үргэлжилж байна. Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо.