БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар коронавирусийн 50 тохиолдол илэрчээ

О.Шүрэнцэцэг
2021/01/17

БЗД-ийн 17-р хороонд хөл хорио тогтоож, 5231 иргэнийг шинжилгээнд хамруулахад коронавирусийн 50 тохиолдол илэрлээ.

Баянзүрх дүүргийн  17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажилласан.  

Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгсөн. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн. 

Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан.Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулсан.

17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр 2 байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах 7 баг ажиллуулсан.

Дээрх ажлуудыг хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар 9,17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадахыг БЗД-ийн Онцгой комиссоос мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 4 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 6 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 8 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 9 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 10 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 10 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 11 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 23 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр