2021/03/03
USD 2,811

"Өргөө" амаржих газраар үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн АНХААРАЛД

О.Шүрэнцэцэг
2021/01/20

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, эх нярайг ХӨСҮТ-д өчигдөр /2020.01.19/ шилжүүлсэн.

 Улмаар нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд дараах эмнэлэгүүдэд шилжүүлэн ажиллахаар боллоо.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд 
• Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг,
• Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт 
• Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд үзүүлнэ.



 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.207 |   2021/01/21
Би нэгдүгээр төрөхөд төрсөн сэтгэл хангалуун л байдаг. Ой мод урттай богинотой олон хүн сайнтай муутай гэдэгдээ бүгд хариуцлагагүй муу ёс суртахуунгүй гэсэн үг биш шдээ. Чин сэтгэлээсээ ажиллаж ажилаа сайн хийж байгаа олон эмч сувилагч асрагч эх баригч нар байгаа. Харин хийж чаддаггүйг нь хийж чаддагаар нь сольж хүнлэг боловсон хүчнүүдээр эмнэлэгээ бүрдүүлэх хэрэгтэйдээ.
Хариулах
103.26.195.86 |   2021/01/20
Миний төрсөн газар гэж үргэлжид хүндэлж ирсэн 1-р төрөх ийм үйлдэл гаргасанд өмнөөс нь ичих, айх, сэтгэл зовних, бас хариуцлага нэхсээр санагдаж байна
Хариулах
59.153.114.144 |   2021/01/20
er ni turuhin emneleg aimaar shde uurlan zagnin ee de dahij turuhgyi ged gardag shde emnelegees bas heddeh turult we gej asuusaniha dara heddeh nuhur chinii gej huwi hyni amidralig asuuna aimaaraa
Хариулах
202.131.250.130 |   2021/01/20
er ni turuh emnelegt ajillaj baigaa zaluu emch suvilagch nart ys sirtahuuni medleggui hunleg bish humuus ajillaj baigaag anhaarah heregtei.emch beltgej baigaa surguuliud chanartai buteegdehuun beldehgui danndaa goligdol buteegdehuun gargaad baigaag harj baigaa bizdee.dunguj tursun emegteig 4Esin huitend gadaa avch garah gej yu gesen ug ve.ted emegtei hun mun uu
Хариулах