Засгийн газрын өнөөдөр өглөөний ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын хоёр сайдаа явуулахгүйгээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргасан байна. МАН-ын УЗ Ерөнхий сайдын өрөөнд яг одоо хуралдаж байна.
Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлага хүлээж ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэхээ олон нийтэд мэдэгдсэн. Ерөнхий сайд ийнхүү өөрөө танхимаараа огцрох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сайд нар нь дэмжсэн байна. Одоо эцсийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргана. Бид мэдээллийг эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна