МАН-ын УЗ хуралдаж байна. Уг хурлаар У.Хүрэлсүхийн кабинетыг танхимаар нь огцруулах асуудлыг хэлэлцэх аж. Учир нь ЕС У.Хүрэлсүх танхимаараа огцрох хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөлрүү оруулжээ. Уг хуралдаанаар шинэ Ерөнхий сайдыг тодруулж, тухайн сайд нь танхимаа зарлана гэх мэдээлэл байна. Дараагийн Ерөнхий сайдад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар яригдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна