Дөнгөж амаржсан эхийг халдвар авсан шалтгаанаар эмнэлэг дамжуулан зөөвөрлөхдөө хүнлэг бус харьцсан төрийн алба хаагчид, тэдний удирдлагуудад хариуцлага тооцож эхэлсэн. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа.
Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна