МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөнгөж сая ЕС У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн байна. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Бүлгээр хэлэлцсэний дараа Ерөнхий сайд шийдвэрээ УИХ-д танилцуулах юм.
Дараагийн Ерөнхий сайдад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар яригдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна