Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын хоёр сайдаа явуулахгүйгээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргасан.
Үүнтэй зэрэгцээд ерөнхий сайд асан Р.Амаржаргал өөрийн цахим хуудсаар дараах мэдээллийг нийтэлжээ.
“У.Хүрэлсүхийн 2 сайдаа авч үлдэх арга.
90 онд сайд нарыг нь сугалж огцруулах гээд хоргоогоод байхаар нь Д.Бямбасүрэн гуайн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох (итгэл үзүүлэх эсэх) асуудлыг 400+ гаруй депутат бүхий Ардын Их Хуралд оруулсан юм.
Нөгөөдүүл нь засаг огцрох гэдгийг анх удаа сонсож цочирдож, тэр чигээр нь үлдээж байсан юм. Одоо мөн адил УИХ-д асуудал оруулахад 65 нь үлдээнээ гээд л кнопко дарна. Хоёр сайд нь үлдэнэ. Зүгээр л улс төрийн алхам” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна