УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн тухай болон Авлигын эсрэг хуулиудаа шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах гэдэг тийм ч амар биш юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэж үүрэг даалгавар авдаг, тэр ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт, шаардлагыг бид биелүүлээгүй. Харин ч эсрэгээрээ Шүүхийн болоод авлигын эсрэг хуулиудаа батлууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна