ТВ-4 телевизийн сэтгүүлч зураглаач амиа алдсан хэргийн шүүх хурал таван удаа хойшлогдож өнөөдөр /2021.01.22/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдож эхэлсэн ч дахин хойшлогджээ. Тодруулбал, Шүүгдэгчийн нэг өмгөөлөгч PCR шинжилгээ өгөөгүй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй болжээ. Тиймээс шүүх хурал 02 сарын 01-ний 13:30 цагт товлогджээ.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн зургадугаар сард Өмнөговь аймгаас томилолтоор яваад ирэх замдаа Төв аймгийн замд ТВ-4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар ослоор амиа алдсан. Тухайн үед яруу найрагч Б.Галсансүх жолоочоор явж байсан бөгөөд, хэргийн холбогдогчоор татагдаад байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна