Өчигдөр нийт 12848 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрлээ. Тиймээс тухайн хороонд хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрлээ.