Өчигдөр нийт 12848 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрлээ. Тиймээс тухайн хороонд хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрлээ. Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.
Халдвар гарсан хамгийн их тохиолдол БЗД-т 425 тохиолдол бүртгэгдээд байна.