Өчигдөр нийт 12,039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Дээрх тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч халдвар авсан байна. Бусад нь өмнө батлагдсан тохиолдлуудаас гарсан байна. СБД Бэлх, Дамбадаржаад байх нийтийн байранд шинээр 7 тохиолддол батлагдлаа. Хэд хэдэн нийтийн байр, гудамж, хороололд халдвар бүртгэгдсэн. Мөн үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдвар авсан байна. Улсын хэмжээнд халдварын 1656 тохиолдол бүртгэгдээд байна.